Онцлох мэдээ:                  9 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см буурсан хэдий ч зарим голууд үертэй хэвээр байна. Тухайлбал: Орхон, Сэлэнгэ, Бэлтэс, Үүр, Идэр, Байдраг, Чонохарайх, Хэрлэн, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-60 см, ус судлалын Орхон-Орхон /Сэлэнгэ/, Халх-Баянхошуу харуул орчимд үерийн аюултай түвшинг 30-40 см давсан байдалтай нэлээд элбэг устай байна. Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-09-17

Өчигдөр өдөр нутгийн төв хэсгээр 1-5 градусаар дулаарч, бусад нутгаар 1-12 градусаар хүйтэрчээ

2021 оны 09 дүгээр сарын 02-ны 08 цагаас 2021 оны 0дүгээр сарын 03ы 08 цаг хүртэлх цаг агаарын тойм

Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 0.0-42.0 мм бороо орсноос хамгийн их нь Сүхбаатарын Түвшинширээд 42.0 мм, Халзанд 33.0 мм, Завханы Халзанд 26.0 мм, Булганы Бугат, Орхонд 19.0 мм, Ингэттолгойд 18.0 мм, Хутаг, Архангайн Хангайд 16.0 мм, бусад нутгаар 0.0-14.0 мм бороо орсон байна.

Температур их: Өчигдөр өдөр нутгийн төв хэсгээр 1-5 градусаар дулаарч, бусад нутгаар 1-12 градусаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +12...+18 градус, говийн бүс нутгаар +25...+32 градус, бусад нутгаар +18...+25 градус байв.

Температур бага: Өнгөрсөн шөнө нутгийн төв хэсгээр 1-7 градусаар дулаарч, бусад нутгаар 1-7 градусаар хүйтэрч Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -1....+7 градус, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +12...+17 градус, бусад нутгаар +7...+12 градус хоносон байна.

Салхи: Өнгөрсөн хоногт ихэнх нутгаар секундэд 5-10 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 12-17 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт бороо ороогүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өнгөрсөн шөнө +8...+12 градус, өчигдөр өдөр +20...+22 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/09/17

14 цаг

23 73
O
CF
Үзэгдэлгүй
3 м/с

ӨНӨӨДӨР - 2021/09/17

22 71
O
CF
Үүлшинэ

8 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store